Өнгөрсөн баасан гарагт чуулганаар хэлэлцэх эсэхийг нь шийдсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Нийгмийн сүлжээнд гарсан эсэргүүцэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, П.Анужин нар биднээр гарын үсэг зуруулахад ийм заалт байгаагүй хэмээн мэдэгдсэн.
Тодруулбал, хууль санаачилсан хэмээн гишүүд нэрээ оруулж гарын үсэг зурахад хуулийн төслийн 12.1.6-т “гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох” гэх заалт байгаагүй гэсэн үг.
Тэгэхээр гадаад иргэдийг хоморголон оруулж ирэх заалтыг хуулийн төсөлд нууцаар оруулж ирсэн үү? гэх хардлага үүсэж байгаа юм.
Ямартай ч Д.Өнөрболор, П.Анужин нарын зүгээс хуулийн төсөл дэх дээрх заалтыг эргэн татна хэмээн мэдэгдсэн. Харин хууль санаачлагч буюу гол эзэн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хуулийн төслөө эргэн татах талаар ганц үг ганхийсэнгүй. Харин ч "нууж" оруулж заалтаа олон нийтэд ойлгуулж, тайлбарлана тухай хэвлэлд мэдээлэл өгчээ.
Тэрбээр "Хөрөнгө оруулалтын хуульд дээрх өөрчлөлт орсноор аливаа хөрөнгө оруулагчид иргэншил олгох, оршин суух эрхийг шууд олгох эрх зүйн ямарч үндэслэлгүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
202.126.89.18
Энэ нэг ....аг чулуугаар ...д ....чих монгол эр хүн бнауу
Хариулах