13 настай хүү сураггүй алга болоод хоёр хоножээ

Moderator
2021/10/09

Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд 13 настай хүүхэд сураггүй болсон байна

Тодруулбал, тус сумын Гуулин багийн “Цахир саравч” гэдэг газарт энэ сарын 7-ны өдрийн 20 цагийн орчим 13 настай Д хүү гэрээсээ 3 км зайтай айл руу морьтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын алба  энэ сарын 8-ны өдрийн 18:10 цагт хүлээн авчээ

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийнхний хамт 10.08-ны өдрийн 12:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна