БОАЖЯ-аас Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Галсанг “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнажээ. Зохиолч Чинагийн Галсан 2009 онд өөрийн бичсэн номоо зарсан мөнгөөрөө үрээр ургуулсан нэг сая мод худалдан авч хүмүүст хандивлаж, эх орондоо ургуулна гэж хэлснээс хойш даруй 12 жил өнгөрчээ. Энэ хугацаанд дэлхийн олон хүмүүс, байгууллагууд түүнд туслаж дэмжсээр 2021 оны намар нэг сая дахь модоо тарьж дуусгажээ.
Түүний тарьж, ургуулсан мод олон цэцэрлэг, сургууль, эмнэлэг, олон нийтийн газрууд, цэргийн анги, 17 аймгийн олон зуун суманд үндэслэж, ногоон төгөл болон ургаж байгаа ажээ.
Зохилч Ч.Галсан "Нэг хүн сэдэж эхлүүлээд нэг сая мод тарьж болж байгаа юм чинь над шиг 1000 хүн байхад л бид нэг тэрбум мод тарина" гэжээ.
Зохиолч Ч.Галсан 10 сарын 9-нд буюу маргааш Баянхошууны Зүүн Салааны эцэст байрлах "Энх Мөнхийн Байгаль" цэцэрлэгт дахин 3000 мод хандивлах юм байна. Тэрээр сүүлийн дөрвөн жил 20 мянга гаруй мод, суулгацыг хандивлажээ.
Мөн 10 сарын 10-нд Сэлхийн аманд байрлах Гүнжийн Булагт дахин 2000 мод хандивлах юм байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна