Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн уулзалтад оролцохдоо “Нэг тэрбум” мод тарих үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх тухай хэлсэн.
Тэгвэл “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн нээлтийн өдөрлөг өнөөдрөөс Хан-Уул Эко дүүргээс эхлүүллээ.
Нийслэлд ирсэн гадна дотны зочдыг угтах эхлэл болсон Хан-Уул Эко дүүргийн нутаг дэвсгэрт энэ жил нийт 75,115 гаруй мод, бут, сөөг тарьж, арчилж ургуулах тал дээр ОНЦГОЙ анхаарч ажиллаж ирсэн.
Өнөөдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо буюу Өлзийт хороололд МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2030 он хүртэл Монгол Улс нэг тэрбум мод тарих хөдөлгөөнийг эхлүүлж үг хэллээ. “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн арга хэмжээг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр “Тэрбум, тэрбумаар мод тарьж ургуулах бүрэн боломж байгаа талаар би холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцсан. Энэ ажилд хүн бүр оролцох хэрэгтэй. Модыг зөвхөн тариад орхих бус ургуулах нь чухал. Ургуулахын тулд хувинтай ус бариад гүйхийг хэлэхгүй. Технологийн дэвшлийг ашиглан онгоцоор сая сая мод тарьж ургуулж байна. Шинэ нисэх онгоцны буудлын хурдны зам дагуу мод тарих ажлаа эхлүүлж байгаа минь учиртай. Гадны хүмүүс Монголд ирээд ногоон хот орох замдаа ногоон хот болохыг нь хараасай гэж хүсэж байна” хэмээлээ.
“Тэрбум мод тарих” хөдөлгөөний хүрээнд дүүргийн нутаг дэвсгэр дэх шинэ Нисэх онгоцны буудлын хурдны зам дагуу “Ногоон хэрэм” талбайд өнөөдөр 300 гаруй мод тарьсан бөгөөд энэ сард Хан-Уул дүүрэгт нийт 3000 мод тарихаар төлөвлөгдөөд байна.
Иймд Эко дүүрэг нэрийн хуудастай Хан-Уул дүүргийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг “Тэрбум мод тарих” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна