Авто зогсоол дээрээс осгосон эрэгтэй хүний цогцос олджээ

Moderator
2021/10/05

Баянгол дүүргийн III хороо, “Барс захын зүүн талын авто зогсоол дээр эрэгтэй хүн хөдөлгөөнгүй хэвтэж байна” гэсэн мэдээлэл аравдугаар сарын 01-ний 08:23 цагт авчээ.

Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгахад тус дүүргийн есдүгээр хорооны иргэн, 44 настай эрэгтэй осгосон байдалтай, ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Хэргийг одоо БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна