"Дарханы зам, торлогийн даваанд найзыгаа алдчихлаа...Цас ороогүй байсан. Хичнээн монгол хүн нэмж үхэх вэ" хэмээн иргэн нийгмийн сүлжээндээ бичжээ. Эрх баригчдын "бэлтгэсэн" дайны талбарт эгэл иргэдийн цус урссаар байна.
2019 оны зургадугаар сарын 17-ны өдөр: Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замыг өргөтгөн шинээр барих ажлын эхлүүлсэн байдаг.
Өнөөдөр 2021 оны аравдугаар сарын 4: Дархан-Улаанбаатар чиглэлийн зам шар гэрлээ анивчуулсаар хоёр жил хагас болж байна. Эвдэлж, сүйтгэгдсэн, энхэл донхолтой замаар иргэд эд хөрөнгө, амиа насаар дэнчин тавьсан хоёр жилийг үдлээ.
Сануулахад, Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй бөгөөд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 5 багц хэсэг бүхий олон улсын тендерийг тус банкны Худалдан авах ажиллагааны журмын дагуу зохион байгуулсан. Дээрх гэрээгээр замыг ажил эхэлснээс хойш 365 хоног буюу нэг жилийн дараа дуусгахаар төлөвлөгдсөн байв. Одоо төсөл хэрхэн хэрэгжиж, цаасан дээрх төлөвлөгөө бодит байдал дээр хэрхэн буусныг харж байна. Зохион байгуулалтгүй, чадваргүй төр засгийн үйл лайг ард иргэд үүрч байна.
Одоо дахиад л өвөл...Зам барилгын ажил таг зогсож, дараагийн зургадугаар сарын 17-ныг үзнэ. Тэр хүртэл тэрнээс цаас цааш хичнээн хүний амь эрсдэж, хичнээн хүн эд хөрөнгөө тартагт нь тулгахыг таашгүй.
200 гаруйхан км зам барих гэж ХОЁР жилийн нүүрийг үзсэн урагшгүй төр, ухаангүй албатуудын гайгаар өнөөдөр Дархан зам гэж дайны талбараа болчихлоо, эрх баригчид аа.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна