М.ЛХАГВАГЭРЭЛ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАХААР БОЛОВ

Moderator
2021/10/03

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ Норвегийн нийслэл Ослод хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

 “Токио-2020” олимпийн тавдугаар байрын шагналт, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл манай бөхчүүдийн салхийг хагалж дагах барилдаанд Австрийн Йоханнес Людуширыг 4:0-ээр яллаа. Ингэснээр тэрбээр шөнө ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Азийн аварга Казахстаны Олег Болтинтой хүч үзэхээр болов.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна