Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны есдүгээр сарын 24-ний 387 тоот тогтоолоор Монгол Кувейтын байгаль хамгаалах ТӨҮГ-ын захирлаар Хизат овогтой Ерхуланыг томилжээ.
Тэрээр 1989 онд Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрж 1998-2008 оны хооронд Баян-Өлгий аймгийн 1-р арван жилийг дүүргэж улмаар Улаанбаатар хот дахь Хууль Сахиулахын Их Сургуулийг 2008-2013 онд Эрх зүйч мэргэжлээр баклаврын зэрэг, 2014-2016 онд Сан их сургуулийг Бизнесийн ухааны магистр, 2017-2019 онд Удирдлагын академийг Төрийн захиргааны удирдлагын магистрыг тус тус төгсөн 2016 оноос 2019 оны хооронд УИХ-ын гишүүний туслах, 2019-2020 оны хооронд Барилга хот байгуулалтын сайд бөгөөд УИХ гишүүний зөвлөх, 2020-2021 оны хооронд УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан.
2011 оноос хойш Кувейт улсын засгийн газар Монгол улсын засгийн газарт нийт 79.8 сая орчим долларын хөнглөлттэй зээл, 13.7 сая долларын буцалтгүй тусламж үзүүлээд байгаа бөгөөд үүнээс дурдвал:
Хөнгөлөлттэй Зээл: Нийт 78.04 сая ам доллар
Буцалтгүй Тусламж: Нийт 17.24 сая ам доллар
Мөн 2007 оны 11 сарын 28 ны өдөр Монгол улсын засгийн газрын төлөөлөл Кувейт Улсад айлчлах айлчлалын үеэр тус Улсын Засгийн газартай “Байгаль орчин хамгаалах” салбарт хамтран ажиллах талаар санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол Кувейтын судалгааны төв байгуулагдах эхлэлээ тавьсан.
2008 онд Кувейт Улсын засгийн газрын санхүүжилтээр Улаанбаатар хотоос 33км-ийн зайд орших Богдхан уулын Түргэний ам гэх газарт эзэмшлийн зориулалттай 136 га, барилга байгууламжийн зориулалттай 3.5 га газарт анхны бүтээн байгуулалтын шавыг тавьж 2015 оны 10-р сарын 5 ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 100 дугаар тогтоолоор Монгол Кувейтын судалгааны ТББ нэрээр байгуулагдан, удалгүй Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт шилжин Төрий өмчийн бодлого зохицуулалтын газрын шууд удирдлага доор өөрт олгогдсон эд хөрөнгийг үндэслэн өөрийгөө санхүүжүүлэх байгууллага болсон.
Тус төв нь одоогоор:
Байгаль орчин аялал зуучлалын салбарт судалгаа, шинжилгээ хийн, сургалт суртачилгааг боловсруулан, эко аялал жуулчлалыг хэрэгжүүлэх, олон улсын жишигт нийцсэн мэргэшсэн үйлчилгээг үзүүлэх зорилт тавин ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
202.55.188.44
хасагууд одоо энэ газрыг бузарланаа. Хаа ч явсан тэр газраа цөлмөж хоосолж байдаг миний Монголыг доошин хийсэн сэтгэлгүй гарууддаа.
Хариулах202.21.104.98
hasgan bomboo
Хариулах