Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн 09.27-ны өдрийн 08:30 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон байна.
Улмаар энэ сарын 28 өдрийн 08:00 цагийн орчим “Хэрлэн” голын эргээс 2 таягийг нь ар гэрийнхэн нь олж, голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг өчигдөр Онцгой байдлын албанд ирүүлжээ.
Дуудлага мэдээлийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид тус сумын харьяат иргэн 54 настай хөгжлийн бэрхшээлтэй иргэн Э-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өнөөдөр өглөөний 07:05 цагт таяг олдсон газраас зүүн зүгт 1.5 км зайд “Хэрлэн” голын уснаас цогцсыг олж гарган аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна