Өршөөлийн хуулийн дагуу жолооч нар ирэх сарын 1-ээс өмнө торгуулиа 50 хувиар хөнгөлүүлж байгаа. Гэвч уг торгуулийг цахимаар төлөх боломжгүйгээс үүдэн хэд хэдэн газар урт дараалал үүсээд байсан юм.
Тэгвэл “e-Mongolia” системээр дамжуулан торгуулиа цахимаар төлөх боломжтой болсон байна.
Тодруулбал, “e-Mongolia” системд нэвтэрч ороод, жолоодох эрх, тээврийн хэрэгсэл, авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн торгуулийн төлбөр төлөх гэсэн шат дараатайгаар үйлчилгээг сонгон, торгуулиа цаг хугацаанд нь цахимаар төлөх боломжтой.
Хэрвээ “e-Mongolia” системд нэвтрэх, үйлчилгээ авахад асуудал гарвал 11-11 лавлах утсанд хандаж, 1 гэсэн товчийг дараад, оператортой холбогдож лавлаж болно. Мөн Төв шуудангийн нэг давхарт байрлах “e-Mongolia” иргэд, олон нийттэй харилцах төвөөр үйлчлүүлэх боломжтой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна