“Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төв дэргэдээ үргүйдэлтэй гэр бүлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой “Аз жаргалыг энгэртээ тэвэрье” санг 2020 онд байгуулсан билээ.
Тус сангийнхан 1 жилийн ойдоо зориулсан “Art night” хандивын үдэшлэгийг өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулж, ээлжит зорилтот хөтөлбөрөө эхлүүллээ. Ингэхдээ сүүлийн үед дүрслэх урлагийн салбарт түрэн гарч ирж буй залуу уран бүтээлчидтэй хамтран ажилласан нь шинэлэг санаачилга байв.
Энэ удаа “Аз жаргалыг энгэртээ тэвэрье” сангийн хамт олон залуу уран бүтээлчдийн бүтээлийг уран зураг сонирхогчдод санал болгон, борлуултын тодорхой хувийг санд хуримтлуулах байдлаар үр шилжүүлэн суулгах хүсэлтэй гэр бүлүүдэд санхүүгийн дэмжлэх үзүүлэхийг зорьж байна.
“Аз жаргалыг энгэртээ тэвэрье” сан өнгөрсөн нэг жилийн хугацаанд 13 хосод эмчилгээний төлбөрөөр тусламж үзүүлж, зургаан гэр бүлийн үр шилжүүлэн суулгах эмчилгээ амжилттай болоод байна.
Тус сангаас санхүүжилт хүсэхийн тулд хэд хэдэн шалгуур хангасан байх ёстой байдаг ба “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төвд эмчилгээнд хамрагдаж буй хосуудаас сонгон, эмчилгээний төлбөрийн тодорхой хувийг олгодог юм.
Энэ удаагийн хандивын арга хэмжээний үеэр зураач Даваанямын бүтээл дуудлага худалдаагаар 30 сая төгрөгөөр борлуулагдсан нь хамгийн өндөр үнэлгээ байжээ.
Үр шилжүүлэн суулгах хүсэлтэй хосуудын эмчилгээний зардалд туслах “Аз жаргалыг энгэртээ тэвэрье” сангийн санаачилгыг дэмжиж, хандив өргөх нь сайхан сэтгэлт хүн бүрт нээлттэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна