Зуурдаар амь насаа алдсан “Street dreams” шоуны ялагч, “Orice” нэрээр олонд танигдсан реппер М.Алтан-Оргилын найзууд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн оны долдугаар сард “Street dreams” шоуны ялагч реппер Orice буюу М.Алтан-Оргил таван давхраас учир битүүлгээр унасны улмаас нас барсан харамсалтай хэрэг гарсан юм.

Талийгаач М.Алтан-Оргилын найз "“Street dreams” шоуны ялагч, “Orice” нэрээр олонд танигдсан реппер М.Алтан-Оргил өнгөрсөн оны долдугаар сарын 23-24-нд шилжих шөнө таван давхраас унаж бэртээд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад, 27-нд өвчнөө дийлэхгүй нас барсан. Талийгаач бид 2 амьдрал, уран бүтээлийн найзууд байсан. Хэнд ч хар буруу санадаггүй, нөхөрсөг, нийтэч, манлайлагч, тусч залуу байсан. Хэзээ ч ямар ч нөхцөлд таван давхраас даавуу унжуулаад буухыг оролдох хүн биш.
Хэрэгт хамааруулж татсан нэг хүн байгаач тэр хүнийг Зөрчлийн хуулиар 100 мянган төгрөгөөр торгоод явуулсан байна. Хуулийн дагуу хэрэг мөрдөлт удаашралтай байгаад гомдолтой байна. Үнэн мөнийг тогтоох гэсэн сэтгэл зүтгэл байхгүй. Талийгаач амь насаа алдаад 430 хонож байна. Бид гомдолтой байна. Энэ бол гадны нөлөөтэй хэрэг. Хүний амь нас үнэгүйдээд байна " гэлээ.
Талийгаач М.Алтан-Оргилын ээж "Хүү нь ээждээ хайртай шүү гэж хэлээд утсаа тасалсан, шөнөжин залгасан ч утсаа аваагүй. Орой 23 цагаас хойш утсаа аваагүй утас нь дуудаж байгаад холбогдохгүй болчихсон. Өглөө 06 цагт цагдаагаас дуудсан. Очиход миний хүү гэмтлийн эмнэлэг дээр ухаангүй байсан. Миний хүү зодуулсан нь үнэн. Зодуулчихаад 102 дуудаад өөрөө мэдүүлгээ өгчихсөн. "Миний хүзүү толгой өвдөөд хөдөлж чадахгүй байна. Утсыг маань дэрэмдчихсэн" гээд мэдүүлэг бичиж өгөөд гарын үсэг зурсан. Өргөдөл бичсэн. Өргөдөл нь алга болчихсон. Миний хүүг зодсон нь үнэн. Дээрэмдсэн нь үнэн. Дээрэмдсэн хүнийхээ тагтнаас унасан нь үнэн. Ийм гурван үнэн байхад яагаад үгүйсгээд байна вэ? Ерөнхий прокурорт долоо хоногийн өмнө хүсэлт гаргасан тэр хариуг л хүлээж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна