“Хүй долоон худаг”-аас 61-ийн гарам явах авто замд автомашины осол гарч нэг хүн нас барж, нэг хүн хүнд бэртжээ

Moderator
Өчигдөр 09 цаг 58 минут

Нийслэлийн СХД-ийн 32 дугаар хороо “Хүй долоон худаг”-аас 361-ийн гарам явах авто замд автомашины осол гарч нэг хүн нас барж, нэг хүн хүнд бэртжээ. 

Тодруулбал энэ сарын  26-ны өдрийн 14:14 цагт  “Приус-20” загварын автомашин, “Санни-15” загварын автомашинтай мөргөлдөж “Санни-15” загварын суудлын автомашины зорчигч Баянхонгор аймгийн харьяат иргэн З /49 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдсан ухаангүй байсныг Онцгой байдлын албаныхан 15 минут ажиллаж эсэн мэнд гаргаж зөөвөрлөн ГССҮТ-д хүргэж өгсөн байна. 

Мөн  “Приус-20” загварын суудлын автомашины жолооч 27 настай Б /27 настай, эрэгтэй нас барсан байсныг 15 минут ажиллаж цогцсыг гарган тус дүүргийн тээврийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.