ЭМЯ: Ор нэмж дэлгэсэн ч эмчлэх хүний нөөц дутагдалтай байна

Moderator
2021/09/24

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж  байна. Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица болон ЭМЯ-ны албан тушаалтнууд оролцож байна.

Халдварын тархалт буурахгүй байгаагаас үүдэн маш олон халдвартай иргэд гэрээр эмчилгээ хийлгэж байгаа. Үүнээс үүдэн гэрээр эмчилгээ хийгдэж байгаа иргэд хүндрэх тохиолдлууд гарч байна. 

Гэвч Эрүүл мэндийн яамнаас ор нэмж дэлгэх боломжгүй гэдгийг мэдэгдлээ. Учир нь эмч нарийн хүний нөөц дутагдалтай байгаа. ЭМЯ-ны зүгээс сайн дурын ажилтнуудыг нэмэгдүүлэх зохион байгуулалт хийж байгаа гэлээ. 

 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.