Өмнөговь аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулах, Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх ажлын төлөвлөгөөг, орон нутгийн онцлог, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн ШУТИС-тай хамтран боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлээр Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэг, "Нутгийн хишиг"хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарын хөгжлийн бодлого төлөвлөгөө, их сургууль барих газар, дэд бүтэц, шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалт зэрэгтэй танилцах аж.
Өмнөговь аймагт Их сургууль байгуулах санал санаачилга 2010 оноос эхлэлтэй бөгөөд 2021 онд орон нутагтаа Их дээд сургуулийн салбар сургуулийг байгуулах хүсэлтээ БШУЯ-нд хүргүүлээд байсан юм. 2021 оны 9-р сарын 15 ны ЗГ-ын хуралдаанаар ШУТИС-ийн харьяа сургууль байгуулагдахаар болж өнөөдөр Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, ШУТИС-ийн захирал Б.Очирбат нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
103.57.92.156
түргэн байгуулаач дээ хотод ХААИС бол бүр хэрэггүй сургууль биз дээ хөдөө орон нутагт л байх хэрэгтэнй дээ
Хариулах