Улсын хэмжээнд АИ-92 бензиний хомсдол үүссэнтэй холбоотой Эрдэнэт үйлдвэрийн хэрэглээний шатахууны нөөц хэр хэмжээнд байгаа талаар Тээвэр ложистикийн төвийн дарга Х.Олзбаатараас тодрууллаа.
-Эрдэнэт үйлдвэрийн Нефть бааз бензин шатахууны хэр нөөцтэй байгаа вэ?
-Эрдэнэт үйлдвэрийн хувьд АИ-92 бензиний хэрэгцээ бага л даа. Жилдээ хоёр вагон буюу 130 орчим тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Одоогоор 48 тонн бензиний нөөцтэй байгаа нь он дуустал хүрэлцэнэ. Ер нь нөөц дуусаагүй байхад дараагийнх нь залгаад ирдэг. Өнөөдрийн байдлаар А-80 бензин 104 тонны үлдэгдэлтэй байна. Тэгэхээр, Эрдэнэт үйлдвэр он дуустал бензин шатахууны хомсдолд орохгүй гэсэн үг. Харин АИ-95 бензин манайд ирдэггүй. Авто тээврийн цехийн шугамаар түгээгддэг. Энэ жилийн хувьд цар тахалтай холбоотой машины хөдөлгөөн бага байгаа учраас бензиний зарцуулалт ч бага байна.
-Өвөл, зуны түлшний тухайд...?
-Өвөл, зуны түлш ч гэсэн нормын хэмжээнд хангалттай байгаа. Зуны түлш өнөөдрийн байдлаар 2765 тонн байна. Хүйтрээд өвлийн түлш рүү шилжих хүртэл зуны түлш хангалттай. Харин өвлийн түлш 600-аад тонн байгаа нь өвлийн дараагийн түлш ирж байх хугацаанд 10-аад хоног хэрэглэх нөөц юм. Худалдан авах ажиллагааны менежерүүд асуудлыг хянаад зохицуулаад явж байгаа учраас хүндрэл үүсэхгүй болов уу.
-Баярлалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
103.229.120.208
Мундаг юмаа үйлдвэр маань удирдлагууд сайн байна даа
Хариулах