Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар шатахууны хомсдолтой холбоотой асуудлыг УУХҮ-ийн сайд танилцуулсан байна. Үүнтэй холбоотойгоор хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болгосон байна.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар Г.Ёндон "Есдүгээр сарын 1-16-ны хооронд ОХУ-аас 7,500 орчим тонныг өгсөн байсан. Гэтэл аравдугаар сарын 1 хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй боллоо гэж мэдэгдсэн. Ингэснээр дахиад 10,000 орчим тонн шатахуун дутсан. БНХАУ-ын талаас манай захиалсан шатахууныг есдүгээр сардаа багтаж, вагон дээр тавих боломжгүй байна гэж мэдэгдсэн.
Үүнээс үүдэж дотоодод шатахууны хязгаарлалт хийснээр байгаа нөөцөө 7-8 хоногт хүргэхээр төлөвлөсөн. Одоо БНХАУ-аас мөнгө нь төлөгдчихсөн байгаа шатахуунаа яаралтай татаж авах хэлэлцээрийг хийж байна. Бээжин хотод суугаа манай Элчин сайд Хятадын талын холбогдох албан тушаалтнуудад ноот бичиг өгч, уулзах цаг тогтсон байна. Мөн Хөх хотын боловсруулах үйлдвэртэй УУХҮЯ-наас ярилцлаа. Хөх хотоос наашаа вагоноор 10-14 хоногт ачаа ирдэг юм байна. Иймд дотоод зохицуулалтаараа хугацаа алдалгүй, 5-7 хоногт амжиж ирүүлэх хуваарийг гаргаж, Засгийн газарт танилцууллаа” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.126.94.99
Еереесее эхлэх бус уу?!
Хариулах202.126.88.232
Огцороо
Хариулах