Нүхэн жорлонд унасны улмаас зүрх нь зогссон нэг настай хүүхдийн амийг аварчээ

Moderator
2021/09/22

Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багт нүхэн жорлонд хүүхэд унасан тухай дуудлага өнгөрөгч есдүгээр сарын 21-ний өдрийн 16:30 цагт иржээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:33 цагт очиход нэг ой гурван сартай эрэгтэй Б нэг метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг иргэд гаргажээ. Хүүхдийн зүрхний хэм зогссон, амьсгалгүй байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна