Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн нийтийн тээврийн хэрэгслийн гадна талд байрлуулсан зарим сурталчилгааны зургийг хуулуулж байгаа тухайгаа бичиж, нийгмийн сүлжээнд өндрөө авсан юм.
Тус сурталчилгаа нь нийгмийн цөөнх буюу "ЛГБТ" төвийн өдөрлөгийн танилцуулга байсан юм.
Тэрбээр ингэх болсон шалтгаанаа хүүхдийн тоглоомтой холбон тайлбарласан байна. Тодруулбал, сүүлийн үед багачуудын сонирхох болсон стресс тайлагдаж тоглоомын өнгө нь ижил хүйстнүүдийн билэгдэлтэй ижил учир ийм алхам хийсэн гэсэн юм.
Тэгвэл Хүний эрхийн үндэсний комиссоос /ХЭҮК/ есдүгээр сарын 16-нд нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэнг бэлгийн цөөнх иргэдийг ялгаварлан гадуурхсан үйлдэлдээ уучлалт гуйхыг шаардсан бичгийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт илгээжээ.
Тус шаардлагад “ЛГБТ Төв” Төрийн бус байгууллагаас /ТББ/ “Тэгш эрх, бахархлын өдрүүд кампанит ажлын хүрээнд Улаанбаатар хотын 18 чиглэлийн 18 автобусанд зохих журмын дагуу төлбөр төлж, сурталчилгааны материал байршуулжээ. Гэтэл нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн автобусанд тавигдсан сурталчилгааны материалыг буулгуулж, энэ талаараа “Хүүхдэдээ ийм тоглоом авч өгсөн байсан юм. Гэтэл ижил хүйсийг дэмжсэн, өдөөсөн өнгө, лого, туг, яриа байдгийг олж мэдлээ. Онцгүй сэтгэгдэл төрлөө, тоглоомыг хогийн саванд хийсэн, мөн нийтийн тээвэрт мөнгө төлж, рекламаа тавиулсан байсныг нь бас хуулууллаа” гэж өөрийн цахим хуудаснаа бичиж, гэрэл зургийн хамт нийтэлжээ. Энэ үйлдэл нь ЛГБТИК хүмүүсийг ялгаварлан гадуурхсан, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний ялгаварлан гадуурхалтаас ангид байх, халдашгүй чөлөөтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг ноцтой зөрчсөн” гэх мэдээллийг Комисст гаргаж, зөрчигдсөн хүний эрх, эрх чөлөөг сэргээж өгөхийг хүссэн байна. Мөн “ЛГБТ Төв” ТББ-аас энэ талаараа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэжээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
103.57.93.33
Ardchilaliig negent songoson bol undsen huuliin dor amidrah erhtei. Hussen huseegui hun huniigee hundeldeg tsag aisui!
Хариулах