Машинаа голоос татаж гаргахаар ус руу орсон иргэнийг 15 дахь өдрөө эрэн хайж байна

Moderator
2021/09/17

Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газар энэ сарын 31-ний өдөр Орхон голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон 1 хүн живжээ. 

Энэ тухай дуудлагыг Онцгой байдлыг алба энэ сарын 02-ны өдрийн 20:25 цагт хүлээн авсан байна. Эрлийн ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа талаар Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.17.252
    2021/09/20

    Эвий дээ. Хурдан олдоосой . тэр муу хар төмрийг орхичихгүй дээ. ☹️

    Хариулах