Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын асуудлаар МҮОХ-ны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг мэдэгдэл гаргалаа.
Тус мэдэгдэлд "Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн сүлжээгээр Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатартай холбоотой сөрөг мэдээллүүд тархаж байгаа тул энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Миний бие “Токио 2020” Олимпын наадамд багийн ахлагчийн хувиар оролцох үедээ тухайн тамирчныг бүх талаар дэмжин ажиллаж, холбогдох байгууллагуудад шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй хүргэн, үүссэн асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд анхаарал хандуулан ажилласан билээ.
МҮОХ-ны дүрмийн дагуу МҮОХ нь спортын холбоодын дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй ч олимпизмын үзэл санааг дэлгэрүүлэх, тамирчдын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байдаг. Үүсээд буй асуудалтай холбогдуулан МҮОХ-ны тамирчдын комиссын дарга Д.Отгондалай тамирчдын эрх ашгийг хамгаалан дэмжиж ажиллахыг хичээнгүйлэн хүсье.
Спорт холбоодын үйл ажиллагаа, шийдвэр нь ямагт тамирчдад ээлтэй байдлыг эрхэмлэн гардаг, тив, дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд зөвшөөрөгдсөн хүрээнд олон тамирчин оролцож, үнэтэй туршлага хуримтлуулах үндэс болдог гэдэгт миний бие бүрэн итгэдэг.
Мөн дээрх асуудалтай холбогдуулан ирэх арваннэгдүгээр сард товлогдсон МҮОХ-ны чуулгантай холбоотой одоогийн удирдлагуудыг харлуулах, хуурамч мэдээлэл түгээх, үндэслэлгүйгээр дайрч давшлах үйлдэл ихээр гарч байгаад харамсаж байгаагаа илэрхийлье. Спорт, олимпзмын төлөө ажиллаж байгаа хэн бүхэн шударга, ёс зүйтэй өрсөлдөхийг хүсэж байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
192.82.69.179
AAV SHIGEE ADGIIN GOLOG
Хариулах192.82.77.242
ЭНИЙГ ХАРАХААР БҮР ЯСНЫ ДУРГЙҮ ХҮРЭД БХИ. ЧИ ДАЛД ОРООД ӨГӨӨЧ. БУЗАР ШУНАЛЫН ХҮҮРНҮҮДЭЭ
Хариулах192.82.67.159
ЭХН ТАНХИЛ ӨӨСӨӨН ХҮМҮҮС ХҮН ЧАНАРТАЙ БАЙДАГ. ЦӨӨВӨР ЧОНО ШИГ ХҮН БАРЬДАГГҮЙ.
Хариулах192.82.67.159
ТАНАЙ ЭНЭ САЙТ ЧИНЬТА НАРЫН ХҮСЧ БУЙ СЭТГЭГДЛИЙГ БИЧИХГҮЙ БОЛ УСТГААД БАЙДАГ ЮМ БАЙНА. НҮДЭН ДЭЭР. ИЙМ ХОГИЙНСАЙТУУД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ТОЛГОЙГ ЭРГҮҮЛЭЭД.
Хариулах192.82.67.159
ЭРХ ТАНХИЛ ӨССӨН ХҮМҮҮС ХАРИН Ч ИХ ХҮН САЙТАЙ БАЙДАГ ШҮҮ. ЦӨӨВӨР ЧОНО ШИГ НЭГ НЭГНИЙГЭЭ БАРЬЖ ИДЭХГҮЙ.
Хариулах192.168.6.73
ӨӨРИЙНХӨӨ ХҮЧЭЭР АМЬДАРЧ ҮЗЭЭГҮЙ АМЬДРАЛ МЭДЭХГҮЙ ХУЛГАЙЧ ГЭР БҮЛД ӨССӨН БОЛОХООР ЮУ Ч МЭДЭХГҮЙ БАЙГАА БИЗ ДЭЭ
Хариулах64.119.20.82
Тамирчин хүүгий төлөө биш өөрийн амийг хамгаалж байх шив дээ
Хариулах202.126.89.248
Баттүшиг чи зүгээр зайлаад өг. Гэр бүлээрээ ханаж цаддаггүй шимэгчид вэ?
Хариулах