Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ 9 дүгээр сарын 16-23-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана. ХХААХҮ-ийн салбарын бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн үйлчилгээг нийтэд таниулах, сурталчлах зорилготой уг арга хэмжээ нь газар тариалан, мал аж ахуй, хүнс, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэл болон худалдаа, хоол үйлдвэрлэлийн салбарын 400 орчим аж ахуйн нэгж оролцоно. Уг арга хэмжээний үеэр бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчийн хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт зохион байгуулагдах бөгөөд үндэсний үйлдвэрлэлийн шилдэг бүтээгдэхүүнийг хэрэглэгч танд үйлдвэрийн үнээр санал болгох юм. Та бүхэн энэхүү арга хэмжээнд идэвхитэй оролцож, үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна