Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг шууд хэрэглээнд үрэх биш хуримтлал руу шилжүүлнэ

Moderator
2021/09/15

Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлаар  Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр сангийн сайд "Цахилгаан, ус, дулааны төлбөрийг 12 дугаар сарын 31-нийг хүртэл төр хийж байгаа. Үүгээр дуусгавар болгоно. Хамгийн том зардал болох хүүхдийн мөнгө бий. Хүүхдийн мөнгийг ирэх жилд 20 мянган төгрөг буюу ковидийн өмнөх түвшинд байлгана гэж улсын төсвийн хүрээний мэдэгдлийг хийсэн. Гэхдээ төсөвт тодотгол хийж, хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг олгохоор тусгасан. Хүүхдийн мөнгийг бид ирээдүйн өв сангаар баталгаажуулна гэж тооцсон. Хөрвөх чадваруудыг гаргаж, халамжаас нь хуримтлал руу шилжүүлнэ. Хүүхдийн мөнгийг шууд хэрэглээнд үрэх биш хуримтлал руу шилжүүлнэ. Хүүхдийн мөнгийг ирээдүйн өв сангаар баталгаажуулвал 18 нас хүртэл нь 19-20 сая төгрөг болно" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.