АТГ-т шалгагдаж байгаа Ц.Ганхүүг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Moderator
2021/09/15

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. 

Түүнийг  АТГ-аас шалгаж  гэр, ажлын өрөө, ойр дотны хүмүүсийн гэрт нэгжлэг хийсэн юм.  Нэгжлэгээр их хэмжээний бэлэн мөнгө, валют зэргийг хурааж авсан талаар эх сурвалжууд мэдээлсэн.

Түүний хувьд  Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн захирагчийн алба, Барилгын хөгжлийн төвийн дарга хийж байсан нэгэн юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна