"Ноёд" группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж, МУГЖ Т.Ариунаа нар УЕПГ-ын гадна суулт зарлаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
МУГЖ дуучин Т.Ариунаа:
-Манай гэр бүл гуравдугаар сард суулт хийсэн. Суултынхаа үр дүнг зургаан сарын хугацаанд хүлээлээ. Миний хань хонгилын прокуроруудын хонгилоор чирэгдэн орж, хэлмэгдэж, эрх эрх чөлөөгөө боогдуулж байсныг мэдэх цорын ганц гэрч. Энэ бүх зүйлийг тэсэж өдийг хүрсэн. Би гэр бүлээ хамгаалахгүй юм бол өөр хэн гэж. Бидний сэтгэл санаа, эдийн засгийн хувьд 10 жил хохироосон. Хэзээ ирээд хаалга тогших бол, хэзээ ирээд нөхрийг минь хорих бол, хэзээ гаргах бол гэсэн айдас цөхрөлийн дунд бидний гэр бүл, аав ээж, ах дуу хамаатан садан 10 жилийг өнгөрөөлөө. Манай гэр бол зөвхөн нэг жишээ. Бид шударга ёсыг хүсэж байна. Хууль бус аргаар бусдын юмыг булааж байгаагийн үнэн мөнийг яагаад тогтоохгүй байна вэ? Бид гомдолтой байна. Хэзээ хонгилын прокуроруудаа цэвэрлэх юм бэ? 20 жилийн хөдөлмөрийг минь булааж авчихлаа. Хонгилын прокуроруудад хариуцлага тооцох хүртэл суулт хийх болно.
"Ноёд" группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж:
-Намайг 10 жилдээ шалгаж байна. 16 удаагийн шүүх хурлаар орж 409 хоног цагдан хоригдсон. Таван зүйл ангиар шалгаж бүгд шүүх дээр очоод цагаадсан. Материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг дээр хохирогчийн тогтоож чадахгүй байгаа зүйлийг Баянзүрх дүүргийн Ерөнхий прокуророор ажиллаж байсан өнөөдөр УЕПГ-ын хэлтсийн дарга болсон Цоодолын Батболсон хийсэн. Иймээс прокурорын байгууллага Ёсзүйн хорооныхоо хурлыг хийж, прокурор Ц.Батболд нарын таван прокурорыг ажлаас нь чөлөөлж, намайг залилж 25 тэрбум төгрөгийн хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагыг тавьж байна. Шаардлагыг биелүүлтэл прокурорын байгууллагын гадна хугацаагүй суулт зарлана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
64.119.17.98
Tumuriin Ariunaa bolio,
Хариулах66.181.179.65
Sagsai ahad helne shuu
Хариулах59.153.115.82
Буяндорж алдартай луйварчин биз дээ. Хүн бүр луйвардчаад суулт хийгээд шударга царайлаад байдаг болжээ. 1 эмээ хүртэл суусаар байгаад байр авсан биз дээ.
Хариулах103.80.211.104
гээндээ ч бий, гоондоо ч бий байх шүү. аливаа зүйл 2 талтай байдгийн адилаар Буяндорж ч нэг их сайн хүн бишээ. нэг талдаа луйврын аргаар нөгөө талдаа хуулийн цоорхойг маш сайн олж харж олон нүүдэл хийсэн хүн шүү.бусдыг буруутгахаасаа өмнө өөрийн бурууг эргээд нэг харвал зохилтой. ямар нэгэн шийтгэл оногдох л ёстой шүү Буяндоржоо.
Хариулах203.91.115.252
luiwarchin BUYandorj
Хариулах