Хэдэн он дамжин иргэд ААН хоёрын хооронд маргаан дагуулж буй асуудал бол нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах Жуковын хөшөөний арын газар. Өнгөрсөн зун Засгийн газраас газар эзэмших эрхийг нь цуцалж нийтийн эдэлбэр газар болгох шийдвэр гарсан.
Гэвч яг одоогоор тус газарт барилгын ажиллаж үргэлжлэн явагдаж байна. Үүнийг эсэргүүцсэн иргэд Мэргэжлийн хяналт, цагдаа, хэвлэл мэдээлэл гээд хөл хүрэх газар бүртээ хандсан ч тусыг олсонгүй.
Бүр тодруулбал Засгийн газар ийнхүү ганцхан ААН-ын өмнө хүчин мөхөсдөж буй үйл явц үргэлжилж байна. Тэгвэл өчигдөр төрийн шийдвэрийг үл тоон, барилгын ажил үргэлжилж байгаа газар дээрээс дуучин НАРА шууд лайв хийж, олон нийтийг орой дээр нь гаргасан баримт дэлгэв. Тодруулбал, уг барилгын ажлыг эхлүүлэхэд хүчтэй эсэргүүцэж байсан "Саран ээж" гэх холбоо тус барилгыг баригдаж дууссаны дараа 800 метр квадрат талбай авахаар тохироо хийжээ. Ингэж тэд амаа таглуулсан гэсэн үг. Ардын жүжигчин Н.Сувд тэргүүтэй хүмүүс тус хэсэгт барилга баригдаж дууссаны дараа талбай авахаар тохирсоныг дуучин НАРА олон нийтэд дэлгэлээ.
Тэгвэл яг үүн шиг гаргасан шийдвэртэй хяналт тавихгүй байгаа Ерөнхий сайд таныг ч бас нийгэм хардаж байна. Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн гаргасан шийдвэрийг нь үл тоож барилгын ажил эхэлчихсэн яваа энэ үед ЕРӨНХИЙ САЙД ТА ганц үг ган хийхгүй байгаа учир юу вэ? Олон эх сурвалжууд уг газрыг УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын мэдэлд байдаг гэдгийг хэлдэг. Иймээс Ерөнхий сайд таныг газар эзэмшиж байгаа гишүүн Ц.Анандбазартай нууц тохиролцоо хийв үү гэх хардлага нийгмийн сүлжээнд өндрөө аваад байгаад та тайлбар өгөх хэрэгтэй биз ээ!!!
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
202.70.34.114
gui bailgav dee medeelel hgeesei
Хариулах