Согтуурсан үедээ амиа хорлохыг завджээ

Moderator
2021/09/14

Нийслэлийн Баянзүрх дүүргийн  6 дугаар хороо, Бөхийн өргөөний урд К1 байр Барилгын 9 давхрын тагтан дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг өчигдөр оройны 19:07 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. 

Улмаар нийслэлийн аврах ангийн алба хаагчид 6 км замыг туулан 19.23 цагт очиход Баянзүрх 10 дугаар хорооны иргэн 35 настай эрэгтэй Б  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа хорлох гэж байсныг 20 минут ажиллан буулгаж тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна