Хөвсгөл, Дундговь аймгуудад өнгөрсөн шөнө газар хөдлөлт боллоо

Moderator
2021/09/14

Өнгөрсөн шөнө хоёр аймагт газар хөдлөлт болсон байна. 

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багийн “Ламтайга” гэдэг газар өнгөрсөн шөнө буюу энэ сарын 14-ний өдрийн 00:41 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон болсон байна. 

Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээллээ.

Мөн Дундговь аймгийн Дэрэн сумын Бумбат багийн “Шар ишиг гэдэг газар шөнийн 03:46 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын тамгын газрын дарга, Бумбат багийн дарга нараас мэдээллийн дагуу тодруулахад газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол байхгүй тухай мэдээлсэн юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна