Ардын жүжигчин Н.Сувд Ц.Анандбазартай газар "наймаалцсан уу"?

Moderator
2021/09/13

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах Жуковын хөшөөний ардын газрыг хашаалаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Харин өнгөрсөн зун Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ газар эзэмших эрхийг нь цуцалж, цэцэрлэгт хүрээлэн болгоно хэмээн мэдэгдсэн. 

Бүр тодруулбал, өнгөрсөн зургадугаар сарын 1-ний Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн Баянзүрх дүүргийн IV хороонд байрлах Жанжин Лхагвасүрэнгийн гудамж, Жуковын талбайд аж ахуйн нэгжүүдэд олгосон газар эзэмших эрхийг цуцалж, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгасан. 

Гэвч цагаан дээр хараар бичсэн энэхүү шийдвэрийг үл тоож, барилгын ажлыг эхлүүлээд арав гаруй хонож байна. 

Дөнгөж сая Нара буюу М.Нарантуяа тухайн барилгын ажил явагдаж байгаа Жуковын талбайн хажуу талаас мэдээлэл хийхдээ нэгэн ноцтой баримт дэлгэлээ. 

Тэрбээр "Саран ээж  гээд нэг холбооны хүн "Бид нар энэ сайхан газарт барилга бариад бидэнд 2,3 давхарт нь 800 метр квадрат талбай өгч байгаа" гээд хуцаад сууж байгаа юм. Ичээч. "Саран ээж" гэх газартай холбоотой Ардын жүжигчин Н.Сувд гуай гарч ирээд үнэнээ ярь. Над руу бичсэн мессежийг нь дэлгэнэ" хэмээн мэдэгдлээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.11
    2021/09/14

    Угаасаа л их шуналтай хүмүүс ш дээ. Бат-Оргил ч гэсэн мөнгөний сонирхолтой залуу. Наанаа гяланцаг цаанаа паланцаг хүмүүс. Ээж нь ч ичихгүй хртоос үнэгүй байх авч ч байх шиг!

    Хариулах
  • 202.9.46.230
    2021/09/13

    Za yadgiim MGLd nertei turtei ajillasan humuus gants gazar huvidaa avahad .Aimag sumaar n hashaad.hamag baylagaa gadagahaa zeej bga hulgaichuuddaa helj chadahgui baij.Suvdiin zuv.

    Хариулах
  • 202.21.124.132
    2021/09/13

    цүцү

    Хариулах