Б.Жаргалсайхан: Төрийн албан хаагчид чөлөөт цагаараа энэ хэдэн уулын аманд байгаа амралтын газруудад согтуу

Moderator
2021/09/13

“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна. 

Энэ үеэр "Буян" компанийн захирал Б.Жаргалсайхан "Энгийн зүйлээс ажил амьдрал эхэлдэг. Бидний ажил амьдралд цар тахлаас илүү саад болж байгаа нэг зүйл байна. Энэ улс орон даяар хавтгайрсан архидан согтууралт. Бүгдээрээ энэ асуудлыг шийдэх үү? Ажил хийдэг хүн алга. Цалингаа аваад 2, 3 хоногоор архидаад алга болчихно. Хэдэн үеэрээ архичин болох нь. Хөдөө явна согтуу, хотод ирнэ бүгд согтуу. Төрийн албан хаагчид чөлөөт цагаараа энэ хэдэн уулын аманд байгаа амралтанд согтуу. Үүнийг цэгцлэх цаг болсон. Үүнээс ажлаа эхэлье. Бид цар тахлыг зохиосон биш. 800 жилийн өмнө тарваган тахлаас хамгаалж байсан ард түмэн шүү. Иймээс спиртын онцгой татварыг нэмэх хуулийг өнөө маргаашгүй санаачлах ёстой" хэмээн хэд хэдэн асуудлаар тэрбээр байр сууриа илэрхийллээ. 

Гэвч түүний үг хэлэх цаг  / 3+1 гэсэн зарчмаар үг хэлэх эрхтэй/ дууссаныг хурал удирдаж байгаа Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны даргаар Ө.Золбаяр удаа дараа санууллаа. 

Харин үүнд Б.Жаргалсайхан "Чи тэгж байгаад мангасдуулдаг шүү" хэмээж хуралдаан оролцогчдыг хөгжөөгөөд авлаа. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.65
    2021/09/14

    Битгий худлаа ярь. Массд таалагдахын тулд эмзэг сэдвээр тоглож оноо авах гээд ядчих юм аа. Хаана төрийн албаныхан цаашлаад бүх иргэд байнга архидаад байна вэ, хаана? Би төрийн албанд ажилладаг. Би огт уудаггүй, миний ойр дотныхон, найзууд, ажлын газрыхан байнга архидаад байдаггүй л юм. Нийтээрээ архичин гэж л байнга ярих юм. Танай ажилчид, таны ойр орчмыхон тэгдэг юм уу? Үгүй бол сэдвээ соль Жаргалсайхан гуай

    Хариулах
  • 66.181.177.254
    2021/09/13

    ЗӨВ Л ЯРЬЖ. АЖИЛГҮЙ ОЛОН АРХЧИД, АЖИЛТАЙ ОЛОН АВЛИГАЧИД ӨНӨӨГИЙН МОНГОЛЫН НҮҮР ЦАРАЙ. ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ ХАРАГДАНА УУ? ДУСАХ ЭСЭХ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ВИРУСЫН ХУВИЛБАРУУД.

    Хариулах
  • 103.10.23.172
    2021/09/13

    Нэгэн үед хамт амьдарч байгаа нь сайхан юм өө.Сонирхолтой солиотой зугаатай хөгжөөнтэй л байна ш дээ.

    Хариулах