Коронавируст халдварын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Увс аймагт хэрэгжүүлж буй хязгаарлалт, зохион байгуулалтын дэглэмд өнөөдрөөс эхлэн зарим өөрчлөлтийг оруулахаар болжээ.
Тодруулбал, есдүгээр сарын 13-н буюу өнөөдрөөс есдүгээр сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ресторан, цайны газар, кофе шопыг хүргэлт хийхийг зөвшөөрөн, заалаар үйлчлэхийг нь хориглолоо.
Мөн баар, караоке, спорт заал, соёл урлагийн арга хэмжээ, урлаг, спортын дугуйлан, хурим найр, хүлээн авалт, үзэсгэлэн худалдаа, аялал зугаалга, нийтийг хамарсан бусад арга хэмжээг тус тус хязгаарлав.
Дээрх хугацаанд тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагаас бусад төрийн болон хувийн хэвшлийн албан газар, аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын цагийг 09:00-17:00 цаг болгох, 0-10 хүртэлх насны хүүхэдтэй, жирэмсэн эхийг ажлын зургаан цагаар ажиллуулахыг сум, албан газар, аж ахуйн нэгж байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт тус тус зөвшөөрчээ.
Түүнчлэн хүнс, барааны зах, барилгын материалын дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг өдөр бүр 10:00-17:00 цаг, супермаркет, хүнсний бөөний төв, дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг өдөр бүр 08:00-20:00 цаг хүртэл ажиллуулж, архи согтууруулах ундаа худалдан борлуулах үйл ажиллагааг өдөр бүрийн 15:00 цагаас хойш хязгаарласан шийдвэрээ хэвээр үлдээсэн байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна