Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул” гэдэг газар Хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг өнгөрсөн долдугаар сарын 19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан байна.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 08.26-ны өдөр Чингэлтэй дүүргийн харьяат иргэн 32 настай хөгжлийн бэрхшээлтэй иргэн Н-г тухайн өдрийн өдрөөс наймдугаар сарын 27-ны өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй юм.
Иймээр өнгөрсөн сарын 28-ны өдрийн нийслэлийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр зогсоосон. Улмаар ар гэрээс нь хүсэлт гаргасны дагуу энэ сарын 11-ний өдрийн 11:30 цагаас Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо “Зүрх уул” гэдэг газраас “Зүүн салаа”-ны эцэс, “Жигжидийн-Ам” зэрэг газруудаар 9 км-т алба хаагчдыг 10-15 м зайтайгаар байрлуулан самналт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулан мөн өдрийн 18:00 цагт түр зогсоогоод байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна