Баян-Өлгий аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Moderator
2021/09/08

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Баянзүрх багийн “Оргот” гэдэг газар өчигдөр буюу эн сарын 07-ны өдрийн 08:28 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. 

Газар хөдлөлт болсон мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 08:38 цагт цахим шуудангаар ирүүлжээ.

 Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна