Японд сургууль төгсөгчдийн холбоо буюу “Жугамо” нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хурал хуралдаж, цаашид үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, удахгүй болох ээлжит Бүх гишүүдийн хурлын бэлтгэл ажлыг хангах, дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг боловсруулах зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэжээ.
“Бүх гишүүдийн хурал 9-р сарын 11-ний өдөр 14:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно. Тус хурлаар удирдлагын багаа шинэчилж, Удирдах зөвлөлийн болон Ерөнхийлөгчийн сонгууль явуулна. Ирэх жил Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтсоны 50 жилийн ой болох тул ойн хүрээнд олон ажлуудыг төлөвлөж байна” гэж нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал А.Амарбаяр хэлэж байв.
Мөн “Жугамо” нийгэмлэг Японд суралцах хүсэлтэй залуус манай нийгэмлэгт хандах нээлттэй гэдгийг онцоллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна