Б.Энхбаяр: Ерөнхийлөгч шүүгчдийг томилох эрхээсээ татгалзах боломжгүй

Moderator
2021/09/06

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчийн томилгоо, ШЕЗ-ийг хэрхэн бүрдүүлэх, Шүүгчдийн сахилгын зөвлөлийн гишүүдийг томилдог эрхээсээ татгалзаж байгаа талаар өнөөдөр мэдэгдсэн. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үүнийг "боломжгүй" гэсэн байр суурийг твиттер хуудаснаа илэрхийлсэн байна. 

Тэрбээр "Хэвлэлээр явж нэг мэдээлэлд залруулга хийхэд, Шүүхийн шинэ хуулиар Ерөнхийлөгчийн бүх шатныг шүүгчдийг томилох бүрэн эрхийг хөндөөгүй бөгөөд тиймд шүүгчдийг томилох эрхээсээ Ерөнхийлөгч татгалзах боломжгүй юм. Энэ нь Үндсэн хуульчлагдсан Ерөнхийлөгчийн онцгой бүрэн эрх юм шүү" гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна