Өмнөговьд газар хөдлөлт боллоо

Moderator
2021/09/06

Өмнөговь аймгийн Сэврэй сумын Бүйлсэн багийн “Бага номгоны-Ар” гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 05-ны өдрийн 15:00 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүхээлэнгээс мэдээллээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Бүйлсэн багийн Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна