Хэнтийд халдварын тохиолдол нэмэгдэж, спорт зааланд ор дэлгэжээ

Moderator
2021/09/04

Сүүлийн өдрүүдэд Хэнтий аймагт коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж нийт 3237 болжээ. Иймээс аймгийн эмнэлгийн ачаалал нэмэгдэж, орны хүрэлцээгүй болсон учир  аймгийн онцгой комиссоос шийдвэр гаргаж Биеийн тамир спортын байранд ор засч халдвар авсан өвчтөнүүдээ хэвтүүлэн эмчилж эхэлжээ. 

Мөн Өлзийт, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Баянмөнх, Дэлгэрхаан сумын багш ажилчдаас коронавирус илэрсэн тул хичээлийг цахимд шилжүүлжээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна