Ковид-19 халдвартай тэмцэх эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Улаан загалмайн Удирдах Зөвлөлийн гишүүд эмнэлгүүдэд гардуулан өглөө
Цар тахал эрчимжсэн энэ хүнд үед эмнэлгүүдэд өвчтөнүүдийн хэвтэн эмчлүүлэх орны тоо хүрэлцээгүй байгаагаас гадна хүндэрсэн өвчтөнүүдийг эмчлэхэд ашиглах тоног төхөөрөмжүүдийн хомсдлын асуудал үүсээд байгаа нь өвчнийг эмчлэх , цар тахлыг хумих үйл явцад хүндрэл учруулаад байгаа юм.
Үүнтэй холбогдуулан 2021 оны наймдугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн Улаан загалмайн Удирдах зөвлөлийн гишүүд хамтран эрүүл мэндийн салбарт нэн чухал хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмжүүдийг эмнэлгүүдэд гардуулан өглөө.

Тус үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд тус дүүргийн Улаан загалмайн Удирдах зөвлөлийн Тэргүүн Г.Батсайхан, Хан-Уул дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, ИТХ-ын даргын зөвлөх бөгөөд дүүргийн Улаан Загалмайн хорооны удирдах зөвлөлийн гишүүн Я.Энхбаатар, НҮБ-ын элч дуучин, МУГЖ, Хан-Уул дүүргийн Улаан Загалмайн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Т.Ариунаа, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч,Улаан загалмайн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч. Идэрчулуун, Улаан Загалмайн хорооны дарга Э. Наранчимэг нар оролцлоо.

Эрүүл мэндийн салбарт нэн чухал хэрэгцээтэй байгаа амьсгалын аппарат, хүчил төрөгч өтгөрүүлэгч аппарат, хяналтын дэлгэцүүд зэрэг тоног төхөөрөмжүүдийг Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар Хангарьд-2 эмнэлэг, Эрүүл мэндийн яамны харьяа Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төв-2 гэх томоохон гурван байгууллагуудад гардуулан өгсөн юм. Хан-Уул дүүргийн Улаан загалмайн Удирдах зөвлөлийн гишүүд хүмүүнлэгийн ажлыг ийнхүү эхлүүлж хүн амын эрүүл мэндийг дэмжих олон олон ажлуудыг хийж гүйцэтгэхээр цаашид ч төлөвлөөд байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна