Л.Энх-Амгалан: Надаас хулгай хийсэн хүнээс би уучлалт гуйхгүй

Moderator
2021/09/02

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монголын Үндэсний их сургууль гэсэн нэрийг төрд буцааж авахаа мэдэгдсэн. Харин өнөөдөр Монголын Үндэсний их сургуулиас Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг сургуулийн нэр төрд халдсан гэх шалтгаанаар шүүхэд өгч байна гэдгээ мэдэгдлээ. Тодруулбал, хуулийн этгээдийн хувьд нэр хүндээ сэргээлгэх зорилгоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд өнөөдөр нэхэмжлэл гарган ханджээ.

Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сошиал хаягтаа “МҮИС бол МУИС-тай адилхан нэр авснаар олон мянган хүүхдийн ирээдүйн боловсролд эрсдэл үүсгэсэн, гэмт хэргийн шинж чанартай харагдаж байна. Монголын үндэсний их сургууль хэмээх нэр Монгол түмний өмч. Хэн нэгний хувийн компани үүнийг өмчилж, бизнес хийх эрх байхгүй. МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч шийдүүлнэ. Намайг уучлалт гуй гэсэн. Надаас хулгай хийсэн хүнээс би уучлалт гуйхгүй” гэжээ.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 98.169.36.32
    2021/09/03

    Saidiin zov

    Хариулах
  • 192.82.82.200
    2021/09/02

    Сайдын зөв үнэн шүүдээ өөр нэрээр нэрлээч

    Хариулах