Өнгөрсөн 07 дугаар сарын 4-ний өдөр коронавирусийн халдвараар өвдсөн иргэн “Энэрэл” эмнэлгийн гадна нас барсан харамсалтай хэрэг гарсан. Харин нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж тухай үеийн нөхцөл байдлыг тайлбарлахдаа талийгаачийг олон хоног архи уусан, тохиромжтой нөхцөлд ажилладаг зэргээр хүний нэр төрийг гутаан доромжилсон шинжтэй мэдээлэл өгсөн юм. Тиймээс ХЭҮК-оос нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт ийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржид хариуцлага тооцох шаардлага хүргүүлсэн байна.
Энэ дагуу нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржид хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгөхдөө хүний нэр төр, алдар хүнд, хувийн нууцыг хүндэтгэж ажиллахыг сануулах арга хэмжээ авчээ.
Хувийн нууцаа хамгаалуулах хүний эрхийг Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 12 дугаар зүйлд “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйлд “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн буюу хууль бусаар оролцох, орон байранд нь буюу захидал харилцааных нь нууцад дур мэдэн буюу хууль бусаар халдах, эсхүл нэр төр, алдар хүндэд нь хууль бусаар халдахыг хориглоно. Хүн бүр тийм оролцоо, халдлагаас хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж тус тус заасан байна.
Мөн нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржид хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгөхдөө хүний нэр төр, алдар хүнд, хувийн нууцыг хүндэтгэж ажиллахыг сануулах арга хэмжээ авчээ.
Эх сурвалж: ХЭҮК
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.126.90.43
Iim teneg hun darga hiih ch gej dee avch bgaa arga hemjeen ch gesen huniig hun esoor ugtaj uilchleh estoigoo meddeggui ym uu
Хариулах122.201.23.84
Талийгаачийг доромжлоод, олон түмэнд архичин байсан бараг хэрэггүй хүн байсан гэж гутаачихаад сануулах арга хэмжээ авахуулаад өнгөрч байгаа юмуу? ОЛон түмэнд зарласан шигээ өөрийнхөө бурууг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлалт хүсч, нөхөн төлбөр ар гэрийнхэнд нь өг!!!
Хариулах