Ирэх сарын 10-нд УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуультовлогдсон. Өнөөдөр сонгуульд оролцох намууд нэр дэвшигчдээ тодруулна.
Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөл 16:00 цагт хуралдах бол бага хурлаа 18:00 цагт товложээ. МАН-аас Хэнтийн УИХ-ын 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН-аас тус аймгийн Засаг дарга Н.Ганбямбыг нэр дэвшүүлэхээр яригдаж байгаа аж. Харин АН Хэнтийд УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг нэр дэвшүүлэхээр болжээ.
Тэгвэл энэ өдрүүдэд нийгмийн сүлжээн дэх ярианы сэдэв болж байгаа зүйл бол нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог юм. Энэ тойрогт МАН-аас Н.Энхбаярын хүү Э.Батшугар нэр дэвших нь тодорхой болжээ. Угаас МАН, МАХН-ын нэгдсэн хамтын ажиллагааны тохирооны нэг хэсэг нь Э.Батшугарыг нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх юм. АН-ынхны хувьд энэ тойрогт нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг нэр дэвшүүлэхээр зэхжээ. Ийнхүү намууд өнөөдөр хөл хөдөлгөөнтэй өнжиж байна. Учир нь өнөөдөр нам, эвслүүд нэр дэвшигчээ тодруулах хуулийн заалттай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
192.82.85.60
Batuul hunii sug
Хариулах