2021-2022 оны хичээлийн жилийн нээлтэд зориулсан УИХ-ын дарга Г.Занданшатарын мэндчилгээ дэвшүүлжээ.
Уг мэндчилгээнд "Орчин үед диплом, гэрчилгээ, сертификатаас илүү хүний авьяас чадвар, ёс зүй, хүмүүжил төлөвшлийг эрхэм чухалд тооцох боллоо. Онцгой авьяас чадвартай 13-16 насны үе тэнгийнхэн чинь Microsoft, Apple, Toyota гэх мэт дэлхийн хэмжээний том компаниудад уригдан ажиллаж байна. Орчин цагийн энэ хэрэгцээ шаардлагад нийцүүлж боловсролын хуулийн төслийг бид хэлэлцэж байна. Иймд багш сурган хүмүүжүүлэгч, оюутан залуус, хүүхдүүд, эцэг эхчүүд та бүхэн өөрсдийн саналаа энэ хаягаар ирүүлэхийг хүсье.
Lawmaker.parliament.mn
Lawforum.parliament.mn
Тиймээс та нар маань өөрсдийнхөө авьяас чадварыг нээн хөгжүүлэх, монгол түмнийхээ ёс заншилд суралцах, хүнлэг энэрэнгүй, хүмүүнлэг ёс зүйт боловсрол эзэмшихийн төлөө цуцалтгүй шамдаарай.Санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрсдийн хүсэл сонирхлоо төр засагтаа хүргэх, эргэн тойрондоо байгаа буруу мууг засаж сайжруулахын төлөө хүүхдүүд үгээ хэлэх боломжийг бүрдүүлэх нь Улсын Их Хурлын үүрэг гэж бид үзэж байгаа.
Энэ зорилгоор энэ жилээс эхлэн улсын хэмжээнд ПАРЛАМЕНТЫН БОЛОВСРОЛ олгох хөтөлбөр хэрэгжүүлж, зөвхөн хүүхдүүдээс бүрдсэн МИНИ ПАРЛАМЕНТ ажиллуулахаар төлөвлөж байгааг дуулгахад таатай байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
139.5.217.105
Guts hoshnogoo
Хариулах139.5.217.105
Тэгээд бас ерөнхийлөгчийн мини сонгууль хийгээрэй.
Хариулах202.126.89.250
ЭНЭ ОДО ЮУ СОЛИОРООД БНАА. ӨӨРСДӨӨ ТАЙЗАН ДЭЭР БАЙГАА ЖҮЖИГЧИД ГЭЭД БҮР ИТГЭЧИЖЭЭ. ХИЙХ АЖИЛ АЛГА УУ МУЛГУУНУУДАА
Хариулах103.212.119.248
Өөрсдөө ониго шаахвийдээ. Хүүхдүүд төгс төр байгуулна
Хариулах