Урд хөршид хүүхдүүдийг долоо хоногт гурваас дээш цаг онлайн тоглоом тоглохыг хориглов

Moderator
2021/08/31

БНХАУ-д улс насанд хүрээгүй хүүхдүүдийн онлайнаар тоглох цагийг хязгаарласан байна. Тодруулбал долоо хоногийн баасан гараг, амралтын өдрүүд болон бүх нийтийн амралтын өдрүүдэд оройн 20-21 цагийн хооронд л хүүхдүүдэд онлайн тоглоомын үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрчээ. 

Учир нь насанд хүрээгүй хүүхдүүд онлайн тоглоомонд донтсоноор мэдрэлийн ядаргаанд орж, стресст өртдөг байна. 

Энэхүү шийдвэрийн дараа нь видео тоглоомын салбарынхны ашиг орлогыг эрс буурч,   мэдээллийн технологийн компаниудын хувьцаа огцом уналтад оржээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна