“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Монгол Улсын хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны MNS ISO 45001:2018 стандартын гэрчилгээ эзэмшигч 16 дахь аж ахуйн нэгж болсон. Үүний хүрээнд ХАБЭА-н мэдлэг олгох 11 төрлийн сургалтаа чадамж, хандлагыг хослуулан шинэчлэх шаардлага тулгараад байна. Сургалтын хөтөлбөр боловсруулахын тулд ХАБЭА-н сургалтын багш нар болон, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 30 гаруй багш нар, үйлдвэрийн ХАБЭА-н инженерүүд танхим цахим хосолсон онол арга зүйн 3 өдрийн сургалтанд хамрагдлаа. Сургалтын үеэр олж авсан мэдлэгээ ашиглан сургагч багш нар хамтран 1 сарын хугацаанд чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр шинээр боловсруулах юм.

Коронавирусын тархалтаас шалтгаалан Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад ХАБЭА-н сургалтуудыг цахим хэлбэрт шилжүүлэн мэдлэг олгох E-learn цэсийг дотоод сүлжээнд байрлуулан ажилчдад нээлттэй байдлаар түгээж байна. Мөн E-test цэсээр орж хүссэн цагтаа мэдлэгээ дээшлүүлж, шалгуулах боломжийг бүрдүүлсэн юм. Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н сургалтуудаар ажилтнуудад 10%-ийн мэдлэг олгодог байсан бол чадамжид суурилсан сургалтын шинэ хөтөлбөр хэрэгжсэнээр ажилтны олж авах мэдлэг 80% болж өснө гэсэн урьдчилсан тооцооллыг хөтөлбөр боловсруулах ажлын хэсгээс гаргажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна