Баянзүрх дүүргийн хөгжлийн төв, Өнөр-Үжин эмнэлэг хамтран 28 хорооны иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна
Эрүүл мэндийн байгууллагууд цар тахлын нөлөөгөөр эрсдэлтэй бүсээр нэрлэгдэж, тусламж үйлчилгээ авах иргэдийн тоо буурсан. Ялангуяа ахмадууд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжгүй болсон юм. Тэгвэл Баянзүрх дүүргийн хөгжлийн төв, Өнөр-Үжин эмнэлэгтэй хамтран 28 хороодын иргэд болон Сууц өмчлөгчдийн холбоодын ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна. Насны ангиллаар төрөлжүүлэн өөх тосны солилцоо, сахар, хэвлийн эхо, түрүү булчирхайн үзлэг, зүрхний цахилгаан бичлэг зэрэг түгээмэл тохиолдох өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай оношлогоо багтсан.

Одоогоор 21 хорооны 1400 иргэд шинжилгээнд хамрагдаад байна
Шинжилгээнд хамрагдсан иргэдийн дунд нойр булчирхайн үрэвсэл, элэгний өөрчлөлт зэрэг эмгэг зонхилж байна. Эрүүл бус хооллолт, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийдэггүй, амьдралын буруу хэвшилтэй холбоотойгоор энэ төрлийн эмгэг илэрч байгаа учраас урьдчилан сэргийлэх зөвлөгөөг иргэдэд өгч ажиллалаа гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ!
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
202.126.94.99
Монголын тер гадаадын боловсролыг шутэж, татвар телегчдын менгийг гадагш урсгаж бна! Боловсролын яам байх шаардлагагуй, бодлого ч угуй хэдэн шоучид л бн.
Хариулах