Шүүх хурлын үеэр хэргийн оролцогч агааргүйдэж, ухаан алджээ

Moderator
2021/08/30

Дөнгөж саяхан Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд олон оролцогчтой хэргийн шүүх хуралдаан болж байх үеэр нэгэн иргэн ухаан  алдаж унасан байна. 

Тодруубал, “Нарны хүү сарны охин” компани иргэдээс орон сууцны урьдчилсан захиалга авах нэрийдлээр 456 иргэнд 8.644.301.580 /найман тэрбум зургаан зуун дөчин дөрвөн сая гурван зуун нэг мянга таван зуун наян/ төгрөгийн хохирол учруулаад буй юм.

Уг хэргийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дахин хүлээн авсан бөгөөд энэ сарын 09-нд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал явагдаж яллагдагч нарийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны наймдугаар сарын 30-ны буюу өнөөдрийн 09:30 цагт хийхээр товлон зарласан. Гэвч шүүх хурлын үеэр хэргийн оролцогч агааргүйдэж, ухаан алджээ.

Цар тахлын үед шүүх танхимд халдвар хамгаалалын дэглэм мөрдөх шаардлага тавьж буй. Гэвч шүүх танхимын хүрэлцээ, багтаамжаас үүдэн дээрх асуудал хэд хэд давтагдсан байна.  Өнөөдрийн байдлаар зөвхөн эрүүгийн ч биш нийслэл дэх иргэний шүүхүүд ч ялгаагүй шүүх танхимын хүрэлцээгүй маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа талаар албаныхан учирлаж байна


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.76
    2021/08/30

    Za yahav. Shuuhiin bair bariad uguhuusduu

    Хариулах
  • 202.126.89.151
    2021/08/30

    Засс. Тэгээд байрнаас болсон гээд солиороод унахнээ.Цэцэрлэг эмнэлэг хэрэгтэй.Шүүхийн байр хэрэггүй

    Хариулах