Н.Энхбаяр ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал болохоос татгалзжээ.

Moderator
2021/08/29

Н.Энхбаяр намаа /МАХН/ татан буулган байж 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхийг дэмжсэн. Намаа МАН-тай нэгтгэсэн Н.Энхбаярыг өнгөрсөн зургадугаар сарын 30-ны өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар томилох шийдвэр гарсан билээ. 

Тэгвэл тэрбээр ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал болохоос татгалзжээ.

Улс төрийн хүрээнд түүнийг Шадар сайд болохоор тохирсон гэж яригдаж буй. МАХН-аас хоёр сайд Засгийн газрын бүтцэд орохын нэг нь Н.Энхбаярыг байна гэж байгаа юм. Н.Энхбаяраас гадна Б.Тулгыг Байгаль, орчин аялал жуулчлалын сайдаар томилно гэх яриа бий. Мөн МАХН-ын квотоор Б.Тулга, Э.Эрдэнэжамъян нарын залуу улстөрчдөөс гадна доктор Д.Дуламсүрэн, эрх зүйч Г.Золзаяа нар МАН-ын Удирдах зөвлөлд очжээ.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.58
    2021/08/29

    Энхбаяр мэдлэгтэй туршлагатай зүтгэлтэй Залуучуудыг ард түмэн дэмждэггүй биш дэмжиж үзсэн 1990 онд Ардчилалын залуусыг дэмжиж гаргаж ирсэн шүү Да Ганболд Дорлигжав Элбэгдорж Энхсайхан нар Ерөнхий сайд шадар сайд хүртэл хийсэн Монгол ын одоогийн энэ дампуурлыг эхлүүлсэн дээБарьж бүтээсэн бүхнийг нураагаад зарж идэж уусан ч оронд нь хулгай нүүрэлсэн нийгэм тогтолцоог оруулж ирж одоо ингээд сөнөх гээд сууж байна даа Улс төрийг олон жил төрд байсан хүн авч явдаг юм шүү Жо Байдан 78 тай Дональд Трамп 77 настай ингээд л бодчихУлс төрд булчингийн хүч хэрэггүй Залуу хүн чаддаггүй юм гэдгийг хүн төрөлхтний улс орны түүх нотолчихсон юм шүү дээ Улс төрийг ухаан мэдлэг чадвар туршлага гээд маш олон чадвараар авч явдаг юм

    Хариулах
    • 192.82.67.213
      2021/08/29

      энхбаяр да. ганболд энэ тэрээс дүү байхаа.ямар ч байсан нэг үеийн л улс шүүдээ.

  • 202.9.46.169
    2021/08/29

    Hahahahaha

    Хариулах