Н.Алтанцэцэг Казахстаны бөхөд ялагдсанаар дагаж барилдахаар боллоо

Moderator
2021/08/29

Паралимпын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +70 кг жинд зодоглосон Нямаагийн Алтанцэцэг эхний шатанд Казахстаны Зарина Байбатинад цэвэр ялагдлаа.

Ингэснээр тэрээр дагах барилдаанд АНУ-ын тамирчин Кэти Дэвистэй барилдахаар болов. Хэрэв ялбал хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болно.

Н.Алтанцэцэг нь 2018 оны Жакартагийн Азийн пара наадмаас хүрэл медаль хүртэж байсан.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.