Монгол төрийн СОЁЛЫН яам БАЯН “ЭМЭГТЭЙЧҮҮД” дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэн “халаа сэлгээ” хийж, “ашиг сонирхолоо нэгтгэдэг” газар болчихсон юм биш биз дээ, арай!!! Учир нь төрд нэг ч цаг ажиллаж үзээгүй Ч.Номин гэх бүсгүй гэв гэнэт л бизнесийн салбараас үсрээд ороод ирсэн. Мордохын хазгай гэгчээр тангараг өргөхөөсөө эхлээд л олны хэл ам, шүүмжлэл дунд өртсөн тэрбээр ковидын үед “Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх” нэрийдлээр 10 тэрбумыг үрэн таран хийх төлөвлөгөө гаргаж, лав л эхний дөрөв орчмыг нь “цацчихсан” байгаа.Телевиз удирдах нь төрийн сайд хийж, яамны бодлого тодорхойлохоос хавьгүй амар бөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл багатай байжээ гэдгийг эргэцүүлдэг болов уу хөөрхий!!! Сайд нь мэргэжлийн бус байж болно. Гэхдээ салбарыг нь сайн мэддэг зөвлөхүүд, мэргэжилтнүүд, зүтгэлтнүүд байвал сайдын буруу бодлогыг уг нь засаж залруулаад аятайхан болгочихно доо, гэтэл тийм биш аж. Сахил хүртээд шал дордов гэгчээр салбараа мэддэггүй сайдын дэргэд бас нэг намчин хүүхэн ирээд “цамнаж” буй гэлцэх.
Төрийн албанд бараг ажиллаж үзээгүй, нам дагаж, зууралдаж явсаар дүүргийн намын үүрийн дарга болсон улстөрийн албан тушаалтан эмэгтэй, “БУУЗНЫ МЕНЕЖМЕНТЭЭР” соёлын салбарыг удирдчихгүй байгаасай!!. Ёстой нөгөө ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо нийлнэ гэч л болчих вий!!! Хүн тушаал дэвшиж, томорч тодорч бологүй л яахав. Гэхдээ Монгол улсад хүчин төгөлдөрр хэрэгжиж буй ХУУЛИЙГ ЗӨРЧИХ ЭРХ хэнд ч байхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч нь хүртэл “ХУВЬ ХҮН БУС ХУУЛЬ ЗАСАГЛАДАГ УЛС БАЙХ ЁСТОЙ” гээд тодотгочихсон байгаа.
Санжаадоржийн Оюунбилэг гэх эмэгтэй одоо Соёлын яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй. Г.Эрдэнэбат гавьяатын оронд шүү дээ!! Уг нь тус яаманд Төрийн нарийн бичгийн даргын дараа орох албан тушаал бүхий Төрийн захиргаа удирдлагын газрын даргын албан тушаалын сул орон тоонд ирэхээр яригдаж, АТГ, Төрийн албаны зөвлөлд бичиг нь очиж байсан нь ч “ХУУЛЬД НИЙЦЭЭГҮЙ” гээд буцаагдсан удаатай. Гэтэл яаж яваад Г.Эрдэнэбат гавьяатыг “жийгээд” оронд нь оччихсон юм бэ гэдэг л “сонин” байна. С.Оюунбилэг гэгч эмэгтэй хэний татаасаар энэ албанд суув. Ард нь хэн байна вэ...? Яагаад энэ хүнд хууль үйлчлэхгүй байна вэ...?

Соёлын яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга болохоор нэр дэвших үед нь АТГ, Төрийн албаны зөвлөлөөс “С.Оюунбилэг нь улстөрийн албан тушаалтнаас гадна эрхэлсэн түшмэлийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй тул тухайн албан тушааол томилогдох үндэслэлгүй байна” гэсэн хариуг 2021 оны 06 сарын 25-ний өдөр Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Эрдэнэбатад хаяглан хүргүүлж байжээ!
Төрийн албаны тухай хуульд 18.3.Эрхэлсэн түшмэлийн албан тушаалд яамны газрын дарга, хэлтсийн дарга, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна” гэж заасан нь буй.
23.2.1.тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх;
23.2.2.эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байхыг тус тус хуульчилж заасан.
Гэтэл хууль зөрчиж төрийн нарийн бичгийн даргаар очсон С.Оюунбилэгийн хувьд Төрийн аудитын байгууллагад ажиллаж байснаас өөрөөр төрийн байгууллагад ажиллаж байсан туршлагагүй. Тэрчлэн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн эдгээдийн бүртгэлийн газарт бүртгэгдсэнээр “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, бизнесийн мэдлэгтэй болгох зорилгоор сургалт семинар зохион байгуулах, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, судалгаа явуулах” зорилго бүхий “Монголын эмэгтэйчүүдийн хөгжлийн манлайлал” гэх ашгийн төлөө төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, “бизнес хийдэг” нэгэн аж. 2001-2003 онд “Блэк Морган” ХХК, Нягтлан бодогч, 2003-2007 онд “Хаан Бууз Сүлжээ”, Ерөнхий менежер, 2007-2013 онд “Май Грийт Хаан” ХХК, Гүйцэтгэх захирал, 2013-2016 онд “Үндэсний Аюулгүй Байдлын Сан” ТББ, Судлаач зэрэг ажил хийж байжээ!!!
Эх сурвалж Улстөрч.мн
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
122.201.24.8
Ene Soyliin Yam gej dampuursan gazar neg boljee Said ni ter Ded said ni neg Nusgai, Turiin nariin gej buuz banshniihaa davsiig taaruulj hund uilchilj chadahgui neg samgan odoo tegeed mashin unaa uruu tasalgaandaa Ulsiin Tusviin hair nairgui zazsan yandaa ed nariig !!! Oyunerdene Eronhii Said meddeg bolov uu ??
Хариулах192.82.67.108
Энэ одоо юу болоод байнаа
Хариулах202.126.94.99
Маш чадваргуй, мэргэжлийн бус засаг засаг байгуулагдав!!!
Хариулах192.82.72.5
СУРВАЛЖИТ СЭХЭНЭТНҮҮДЭЭ ХОРООЧИХООД ОДОО БУУЗ ХИЙДЭГ МАЛЧИН ГАРАЛТАЙ АВГАЙГААР СОЁЛООО ТОНИЛГОХ НЬ
Хариулах192.82.72.5
БУУЗ СОЁЛ ХОЁР ЯМАР ХОЛБОО ХАМААРАЛТАЙ ЮМ БЭ? БУУЗ МЭДДЭГ ХҮН СОЁЛ ЯАЖ МЭДДГ ЮМ БОЛ? БҮҮ ҮЗЭГД
Хариулах66.181.190.219
Энэ МАНгарууд засгийн эрхэнд удаан байвал бид тогооч мэргэжилтэй хүнээр мэс засал хийлгэж магадгүй болж дээ
Хариулах192.82.80.107
Монголын эмгэнэл, дээр дооргүй мэдэж байвч яадаг ч гүй, яана даа
Хариулах202.131.239.170
Монгол төрийн хамгийн харамсмаар эмгэнэл бол гудамжинд орилоод явж байсан цүнх баригч нар төр болон төр төсвийн байгууллагад удирдах албан тушаалтан болох. Бүр газар авсан. Очсон газраа балаг тарьж явдаг, анхан шатны ямар ч мэдлэггүй, хүний урманд ганц цэг зөв тавьж чадахгүй, өөрийгөө зөв аваад явчихаж чадахгүй байж бас байгууллага, салбар удирдана гэж ёоё боож үхмээр. Далдаганасан нам мам гэж салбаганадаг хэдэн тэнэг дуракуудаас салах юмсан. Ийм улс орон хөгжинөө харагдаарай.
Хариулах59.153.112.166
Энэ дарга тэр даргын хүн гэсэн чадваргүй боловсролгүй хүмүүс дарга болох амархан болсон бна. Мэргэжил мэдлэг чадвар хамаач байхгүй. Жнь: Алт ухаж мөнгөтэй болсон хүн эмнэлэгийн дарга ч болж магадгүй болсон бна энэ бол эмгэнэл.....
Хариулах