Л.Энх-Амгалан:
Боловсролын зээлийн сан тэтгэлэг, тусламж, хөнгөлөлттэй зээл өгдөг. Ковид гарснаас хойш Боловсролын зээлийн сан нэлээд алдагдалтай явж байгаа. Нийт 147 мянган оюутны 11 хувь л Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг, зээл авдаг. Энэ жил ковидтой хүнд байгаа, манай боловсролын салбараас нэлээд их мөнгө хүүхдийн мөнгөнд татагдаж байгаа ч гэсэн бид яг өмнөхөөрөө сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж өгнө.
Өнөөдөр сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж авдаг 6146 оюутан байгаа. Мөн өндөр оноотой багш мэргэжлээр суралцах 1500 оюутан байдаг. Энэ хүмүүсийн төлбөрийг төлнө. Мөн гадаадын Засгийн газар хоорондын гэрээгээр суралцаж байгаа оюутнуудын төлбөрийг үргэлжлүүлэн олгоно.
Хамгийн их санаа зовоож байгаа асуудал бол шилдэг 100-д ордог оюутнуудад нийт зээлийн сангийн 50 хувь зарцуулагдаж байна. 323-хан хүүхдэд 20 тэрбум төгрөгийг зарцуулж байна. Энэ хүүхдүүдийг судлаад үзэхээр нөгөө дарга нарын хүүхдүүд, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн хүүхэд сурч байна гэсэн хардлага байгаа. Бид энэ бүх мэдээллийг өнөөдөр нийгэмд дэлгэж байна.
Албан тушаалын давуу байдлаа ашигласан хэн нэгэн дарга, эрх мэдэлтний хүүхдийн төлбөрийг энэ зээлийн сангаас төлөхгүй. Одоо та бүхэн манай зээлийн сангаас ороод хэний хүүхэд аль сургуульд, ямар нөхцөлөөр сурч байгаа вэ гэдгийг нээлттэй харж болно.
Цаашдаа бид шилдэг 100-д ордог хүүхдийн сонголтыг хэн нэгэн даргаас, эрх мэдэл бүхий хүнээс шалтгаалахгүйгээр, эцэг эхчүүд, нийтийн хяналтын дор зохион байгуулна. Мөн манай яамнаас нийт оюутны 30 хувьд хүрэх зээлийн шинэ бүтээгдэхүүнийг ирэх хавраас гаргана.
Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгтэй байхаар шийдвэрлэсэн. Маргааш Ерөнхийлөгч зарлиг гаргаж олон нийтэд мэдээлэл өгнө. Ингээд ирэх 7 хоногт бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын тэтгэлэг ямар нөхцөлтэй, хэнд олгох талаар мэдээллийг өгнө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
64.119.21.3
Энэ хүн сайд болсонд үнэхээр бөярладаг шүү
Хариулах202.9.46.196
sain ajillaj baigaa said shuu
Хариулах